Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Хубей мужид шинэ төрлийн коронавирус илэрч дэлхий дахиныг айдаст автуулаад байгаа. Тэгвэл мужийн төв Ухань хот болон түүний ойр орчмын 200 гаруй суурин газрын нийт 24 сая хүнд Ням гарагаас эхлэн хөл хорионы хатуу дэглэм тогтоож хэрэгжүүлж эхэлсэн байна. 

Нийт 58 сая орчим хүн амтай Хубэй мужид Хятад даяар илэрсэн коронавирусийн халдварын 80 гаруй хувь, нас баралтын 96 хувь оногдож байгаа юм.

Шинэ дэглэмд хамрагдсан бүх тосгон суурингууд зөвхөн ганц гарцаар иргэдийг оруулж, гаргаж байхаар болжээ. Ингэхдээ гаднаас хүн нэвтрүүлэхгүй ба өрх бүрээс зөвхөн нэг хүнийг гурван өдөр тутамд нэг удаа суурингаас гарч, зайлшгүй шаардлагатай хүнс, ахуйн бараа худалдаж авахыг нь зөвшөөрсөн байна. Том хотын хороолол, хотхонуудад мөн ийм журам хэрэгжих гэнэ.

Эх сурвалж: South China Morning Post