Цаг үеийн мэдээ

Коронавирусийн вакциныг 2 дугаар сарын 21-нд  АНУ-ын Иннобио био компанийн ерөнхийлөгч Жозеф Ким, "Корона19" вакциныг боловсруулж дуусгасан гэж Чүсон Илбо(Chosun Ilbo) сонинд мэдэгдлээ.

Жозеф Ким хэвлэлд өгсөн ярилцлагадаа “БНХАУ-ын Ухань хотод үүссэн шинэ вирусын халдвараас хамгаалах зорилгоор ДНХ-ийн вакциныг бид боловсруулсан. Бид амьтдыг шинжилгээнд хамрагдсанаас хойш 6-р сарын эхээр АНУ-д эмнэлзүйн туршилтыг эхлүүлэхээр төлөвлөж байна" гэжээ.

Жозеф өмнө нь "MERS" вакцин, Зика вирусын эсрэг вакцин, Эбола вирусын эсрэг вакцин боловсруулах төсөлд ажиллаж байсан бөгөөд вирус дэгдэх бүрт энэ эрдэмтэн вакцин боловсруулах аргыг олдог байна.

CEPI компани нь "Корона19" вакциныг боловсруулах Иннобио компанитай 9 сая долларын гэрээ байгуулжээ.

АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) нь Иннобиогийн короновирусийн вакцины хурдацтай хөгжлийг баталж, эмнэлзүйн туршилтыг хурдан хийх боломжийг олгож байна. Жозеф эрдэмтэн "Хятадын эрдэмтэд вирусын генийг задалсаны үр дүнд нэн даруй вакцины зураг төслийг боловсруулж эхлэсэн. 

Бид ДНХ-ийн вакцины загварыг компьютер дээр гурван цагийн дотор хийж дуусгасан" гэж хэлж буй нь тун удахгүй дэлхийн хүн ам аюулт вирусийн эсрэг вакцинтай болно гэсэн итгэл юм. Короновирусийн вакциныг одоогоор боловсруулж байгаа бөгөөд амьтад дээр туршилт хийн, шинжилгээнд хамрагдаж эхэлсэн байна. Вакцин энэ оны сүүлээр хэрэглээнд гарах боломжтой юм.

 

Эх сурвалж: Чүсон Илбогоос орчуулсан Рэнцэнхандын Сайхан-Уул