Цаг үеийн мэдээ

 Монгол зурхайд амьдын, бэрийн, үхэгсдийн гурван зурхай бий. Амьдын зурхай тухайн бодгалийн төрсөн жил, сар, өдөр, цагаас нь хөөгөөд ерөнхий байрыг гаргахаас гадна энэ жил ямар махбодтой, ямар жил морилж ирж байна гэдгийг нь харгалдуулаад цаг цаглабараас ямар засалтай вэ гэдгийг анхааруулдаг.

 

Жил орогсод:

 

13, 73-ны жил нь төрсөн жилийн “хүү” махбодтой тул хямрах гэмээс сэргийлж Найман гэгээн, Лхамын ганшиг, Банзрагч уншуул.

25, 85-ны жил нь төрсөн жилийн “нөхөр” махбодтой тул жаргал зовлон ээлжлэн, ад зэтгэр босох магадтай учир Догсүн, Доржнамжом, Цэнд уншуулж, Доржнамжомын жавтүй хийлгэнэ.

37, 97-ны жил нь төрсөн жилийн “дайсан” махбодтой тул өвчин болон гарлага гарах нигууртай учир Юмжайвриндүйсүм, Ширнэн, Догсүн, Саа юм, Цэвэгмэдийн чого хуруулж, лусын балин өргөнө.

49, 109-ний жил нь төрсөн жилийн “эх” бөгөөд хийморь доройтох гэмтэй тул Нити уншуулж, Хийморийн сан уншуул.

61-ний жил нь төрсөн жилтэйгээ ижилхэн махбодтой бөгөөд “өөрийн мөчлөг” хэмээх тул шулмасын хөнөөл гарч болзошгүй хэмээн үзэх тул Ширнэн уншуулж, Сац тавь. Цэдүв, насны бүтээл үйлдвээс сайн.

Жил орсон хүн тэр жилдээ оршуулга, хурим найрын үйл тэргүүтнээс болгоомжлон зайлшгүй оролцох тохиолдолд “Жанаг гагдог”, “Дорж зодов” ном уншуулна. Эр хүн жилээ угтдаг, эм хүн жилээ дагадаг хэмээх тул тэр үед “Нанжад”, “Дашзэвгэ” ном уншуулж, жил гарахын өмнө, хойно заслаа хийлгэнэ.

 

Дүнсэр буюу их харш жилтнүүд.МОРЬ жилтнүүд харш жилтэй учирч байна. Догсүн, Базарсад, Банзрагч, Сэдэд, Дүнсүрийн засал, Чойжилын дүгжү уншуул.

 

Шишид буюу бага харш жилтнүүд.ТУУЛАЙ, ТАХИА жилтнүүд Жадамба, Ногоон дарь эх уншуулж, Амин золиг гаргуул.

 

Түнсүм буюу ивээл жилтнүүд. ЛУУ, БИЧ жилтнүүд түнсүм засалтай. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуул.

 

Логар буюу цагаан жилтнүүд.ТУУЛАЙ жилтнүүд логар ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гэм буй тул Маналын чого, Гурван гүрэм, Сахиусаа тахь.

 

Мэнгэний засал:9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81, 90 настай хүмүүс мэнгэ голлох тул Жанаггагдог, Нанжид, Цагаан шүхэрт, Базарсад уншуулж дом хийнэ.

 

Өнцгийн засал:ҮХЭР, ТУУЛАЙ, МОГОЙ, ХОНЬ, ТАХИА, ГАХАЙ жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ.

 

33-ны мөчлөг:1988 оны ЛУУ жилтэн мөчлөг засах дом хиилгэ. Заслын найман ном, Догсүн уншуул.

 

Мэнгэ голлох;Энэ жил долоон улаан мэнгэтэй жил орж байгаа тул мэнгэ голлож байгаа хүмүүс заслаа хийлгэх хэрэгтэй. Жанаггагдог, Догсүн, Гурван гүрэм, Юмжайбриндүйсүм уншуул.

 

Хөршийн ширүүн;1961 онд төрсөн төмөр үхэр жилтэн хүмүүс огторгуйн жилтэй эрхтэн махбод давхцах тул хөршийн ширүүн хэмээх засалтай. Эд таваарт хорлолтой тул Гомбо, Гонгор, Намсрай тахиул. Алтангэрэлийн даллага авахуул.