Цаг үеийн мэдээ

Хүүхэд нойр дутуу бол хэт таргалж биеийн хүнд нь хэмжээнээсээ хэтэрч зүрхний болон чихрийн шижин өвчин хүрэх эрсдэлтэй.

        Английн нэгэн судалгаанд үндэслэхэд хүүхэд нойр дутуу бол хэт таргалах боломж нь ихэд нэмэгддэг байна. Хүүхдийн хэт таргалах ба унтахын хоорондох уялдаа холбоог судлахын тулд Английн Велик их сургуулийн шинжлэх ухаантнууд өмнө нь 42 төрлийн туршилтын үр дүнг судлан шинжилжээ. Эдгээр туршилтад 75 мянган 18 наснаас доош насны хүүхэд багачууд хамрагдаж,  тэднийг гурван жилийн хугацаатайгаар мөрдөн дагаж судалсан байна.

 

Судлаачид асуултын хуудсанд хариулт авах мөн багаж төхөөрөмж ашиглан сурагчдын ажиллаж амрах дадал зуршил, эрүүл мэндийн байдал, мөн биеийн хүндийн заалт тоог тогтмол хугацаатайгаар шалгаж мэдсэн байна.

 

Судалгаанд харуулсанаар нойр дутуу хүүхдийн биеийн хүндийн нэмэгдэх харьцаа нь нас сацуу нойр сайтай хүүхдийнхээс өндөр байлаа. Нойр дутуу хүүхдийн биеийн хүнд хэвийн хэмжээнээс хэтрэх буюу таргалах боломж нь нойр сайтай хүүхдийнхээс дунджаар 58 хувиар өндөр байв. Тодруулбал 4 –11 сар хүрч байгаа нялх хүүхэд 12 цаг унтаагүй бол хэт таргалах эрсдэл нь 40 хувиар нэмэгдэнэ. 3–5 настай хүүхдийн унтсан цаг нь 10 цаг хүрэхгүй үед хэт таргалах эрсдэл 57 хувиар нэмэгдэнэ. 6–13 настай хүүхдийн унтсан цаг нь 9 цаг хүрэхгүй үед хэт таргалах эрсдэл нь 123 хувиар нэмэгдэнэ. 14–17 настай хүүхдийн унтсан цаг нь 8 цаг хүрэхгүй үед хэт таргалах эрсдэл нь 30 хувиар нэмэгдэнэ гэж нотолсон байна.