Цаг үеийн мэдээ

Шинэ Корона вирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сар шинийн баяр тэмдэглэхгүй байхтай холбогдуулж улсын хэмжээнд хол хорио тогтоох шийдвэр гарч 3-р сарын 3-ны 08:00 цаг хүртэл дагаж мөрдөхөөр байгаа. Энэ үед иргэдийг нэг дор олноор цуглуулах,  бөөгнөрөл үүсгэхгүй байх арга хэмжээг нийтээрээ авч хэрэгжүүлж байна. Тиймээс 2020 оны 03-р сарын тэтгэвэр тэтгэмж тус хорио дэглэмийг тавигдах хүртэл хугацаанд буюу 3-ны өдөр хүртэл  буухгүй байх шийдвэр улсын хэмжээнд гарчээ. Дээрх хөл хорио тавигдсаны дараа тэтгэврийг олгох юм байна. Тэтгэвэр авагчдыг олноор цуглуулахгүй байх, тэдний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тэтгэврийн төрөл, тэтгэвэр авагчийн харъяалалаар хуваарилан олгоно гэж НДЕГазраас мэдээлжээ.  

Б.Гэрэлням