Цаг үеийн мэдээ

 

Титэмт вирусын халдвар манай урд хөрш БНХАУ-д анхлан дэгдэж, бусад оронд тархсаар байна. Манай улсын хувьд эрсдэл өндөртэй улсын тоогд орж байгаа учраас холбогдох байгууллагууд дор бүрнээ анхааран, амралтгүй ажилласаар байгаа билээ.  Харин иргэд, ААН–үүд хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ЭМЯ, Улсын онцгой комисс, ОБЕГ-т хандив өргөсөөр байна. 

“Оюутолгой” компани нийт 310 сая төгрөг хандивлажээ. Тус компанийн “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангаас Өмнөговь аймгийн Онцгой комисст 200 сая, Ханбогд сумын Онцгой комисст 10 сая, Монголын уул уурхайн үндэсний ассоциацын санаачилсан, “Нэг дэлхий, хариуцлагаар нэгдье” аянд нэгдэн, дахин 100 сая төгрөг хандивлажээ

 Мөн “Эрдэнэс Монгол” компани, Уул уурхайн эрхзүйн сан, АМГТГ, “Шивээ-Овоо” ХК, “ЭТТ майнинг”-ийн хамт олон “Нэг дэлхий, хариуцлагаар нэгдье” аяны хүрээнд нэг өдрийн цалингаа хандивласан