Цаг үеийн мэдээ

Apple корпорациас 500 хүртэлх сая долларыг Iphone утас хэрэглэгчдэд төлөхөөр төсөвлөсөн тухай Reuters агентлагаас мэдээллээ. Калифорния мужийн шүүхээр тус компаний хуучин загварын утаснуудын ажиллагаа шинэ үйлдлийн систем суулгахад гацаж байгаа тул гомдлын дагуу ийн шийдвэрэлэсэн байна. Аpple компаниас удааширч гацаж байгаа утас эзэмшэгчдэд 25 доллар бүхий нөхөн олговор олгох ажээ. Нэхэмжлэгч  талаас  iPhone 6, 6 Plus, 6s, 6s Plus, 7, 7 Plus утаснуудад iOS 10.2.1 болон түүнээс дээш үйлдлийн систем суулгахад утасны ажиллагаа гацаж байгаа тул гомдол гаргасан бөгөөд Apple компанийг дээрх үйлдлийг зориудаар шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шахах санаагаар гацалт үүсгэсэн хэмээн буруутгаад байна. 
Харин хариуд нь компаниас асуудлын шалтгааныг температурын өөрчлөлт болон төхөөрөмжийн ашиглалтын горимтой холбоотой гэж тайлбарласан байна. Apple компаний албан ёсны сайт дээр хуучин загварын утаснуудын ажиллагаа удаашралтай байгаад хүлцэл өчсөн мэдэгдэл гаргасан байна.