Цаг үеийн мэдээ

       Олимпийн ууган төрөл туялзуур сэлэмний спорт монгол улсад сүүлийн 10 гаруй жилийн турш хөгжиж байна. Туялзуур сэлэм нь гурван төрлийн сэлмээр, зориулалтын хувцас хэрэгсэлтэй тулалддаг бөгөөд өрсөлдөгчийн довтолгоог хамгаалж, няцаах, оногдолгүйгээр оновчтой довтолгоо хийхэд гол зорилго нь оршдог.

 

- Дундад зууны европд зөвхөн цэргийн офицерууд болон язгууртнууд сэлэм зүүж явдаг байв. Нэг ёсондоо хувцастайгаа зохисон хийгээд ир, хуйг чамин хээ, угалзаар чимэглэсэн сэлмээр гангарч ялгардаг байжээ.

 

-Францад халз тулаан түгээмэл байсан бөгөөд үүнээс учирсан гарз хохирол ихээхэн байсан тоо баримт бий. Тиймээс халз тулалдахыг хориглосон хууль гарч байжээ. Хожим европд дарь дэлгэрснээр буу нь сэлэмний орон зайг эзэлсэн юм.

 

-Туялзуур сэлэмний тулааны үндсэн хамгаалалтын байрлал нь балетын зогсолтоос үүдэлтэй гэдэг.

 

-Саяханыг хүртэл зөвхөн язгууртнууд сэлмээр хичээлэлдэг байв.

 

-Олимпийн төрлийн бүх спортын өрсөлдөгч талууд ондоо өнгийн өмсгөлөөр ялгардаг бол зөвхөн туялзуур сэлэмнийх ижил цагаан өнгийн хувцастай байдаг.

 

-Цагаан өнгийн хувцас нэлээн дээр үеэс уламжлагдан ирсэн. Тулааны ялагчыг тодруулахын тулд сэлэмний үзүүрт бэхтэй түрхсэн даавуу уяж хэн олон довтолгоо хийснийг тоолдог байв. Тиймээс цайвар өнгийн хувцас өмсдөг байж.

 

-Өмдний шуумаг өвдөг хүртэл байдаг ба доод хэсгээрээ урт зузаан оймс өмсдөг. Бас л дундад зууны уламжлал. Тухайн үеийн эрчүүд өвдөг давсан шуумагтай өмд өмсөж, урт оймс татдаг байлаа. Түүнчлэн богино өмдтэй бол өвдөгөө нугалахад хялбар бөгөөд урагш хол сунаж довтлоход дөхөм болдог байна.

 

-Туялзуур сэлэмний өрсөлдөгчдийн жингийн ялгааг харгалздаггүй