Цаг үеийн мэдээ

     Английн Премьер лигийн тоглолтуудад тоглолт эхлэхээс өмнө тоглогчид болон шүүгч, дасгалжуулагч нар гар барин зөрөлдөж, нэгэндээ хүндэтгэл үзүүлдэг билээ. Тэгвэл ирэх амралтын өдрүүдэд болох тоглолтууд гар барихгүй гэдгийг Премьер лигийн төлөөлөгч мэдээлээ.

      Коронавирус нь агаар дуслын замаас гадна гар барих үед дамжих эрсдэлтэй юм. Багийн тоглогчид уламжлалт ёсоор тоглолт эхлэхээс өмнө талбайд гаран зогсож, Премьер лигийн сүлд дуу явсны дараа урьдын адил зөрөлдөн алхах боловч гар барихгүй гэдгийг төлөөлөгч онцоллоо.