Цаг үеийн мэдээ

Нүдний зовхи татах төрөл бүрийн маск байгаагаас та бүхэндээ өндөр үр дүнтэйг нь танилцуулъя.

Уургийн маск буюу өндөг

            Өндөг олон талын хэрэглээтэй хүнс бөгөөд түүнийг гоо сайханд өргөн хэрэглэдэг билээ. Өндгийг унжсан зовхины эсрэг үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэдэг бөгөөд нүд орчмын үрчлээг арилгаж арьсыг толигор болгоход тустай. Та нүүрний будгаа сайтар угааж цэвэрлээд өндөгний цагааныг нь ялгаж авна. Цагааныг нь сайтар хутгаад бага зэргийн усан үзмийн ясны эфирийн тос нэмж болно. Уг бэлдмэлээ хөвөнгөөр эсвэл хөвөнтэй модоор зовхиндоо түрхэнэ. Маскыг нүдэнд оруулахгүйгээр болгоомжтой түрхээрэй. Өндөгний уураг бүрэн хаттал нүдээ анина (10-15 минутад хатах юм). Маск бүрэн хатсаны дараа бүлээн усаар угааж чийгшүүлэх тос түрхээрэй.

Төмсний маск

            Төмс хавагнасан зовхийг амраахаас гадна жижиг үрчлээг арилгадаг. Төмсний маск бэлтгэхийн тулд дунд зэргийн төмсийг жижиг үрүүлээр үрнэ. Төмсөө сайтар хутгаад хөргөгчинд 15-20 минут амраана. Төмсний бэлдэцийг нүдэндээ 15-20 минут байлгасны дараа хүйтэн усаар угаагаад чийгшүүлэх тос түрхэнэ. Хэрвээ төмсөнд дургүй бол өргөст хэмхээр орлуулаарай. Энэ маск зовхины хаванг буулгаж өнгийг сэргээх үйлчилгээ үзүүлнэ.

Шинэхэн сүүн маск

            Сүүнд агуулагдах тослог нь ямар ч эфирийн тосноос илүү арьсыг чийгшүүлдэг. Байнга сүүний маск тавьснаар арьсны залуу төрхийг сэргээнэ. Пигментийн толбо эсвэл сэвхнээсээ салахыг хүсэж байгаа бол сүүн маск тавиарай. Дөрөвний нэг стакан сүүнд 4 хоолны халбага сод нэмнэ. Бэлдмэлийг сайтар хутгаад хөргөгчинд 20 минут хөргөнө. Арьсандаа 15-20 минут түрхээд хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. Чийгшүүлэгч тосоо түрхэхээ мартаж болохгүй.