Цаг үеийн мэдээ

           Хоёр зүрх нийлж гэр бүл зохиосноос хойш 4–5 жилийн дараа гэр бүлийн харилцаа нэг шатаар буурч хөндий байдал үүссэн байдаг. Үүнийгээ завгүй их ажил, хүүхэд гэр орны ажил хэмээх үгсээр халхавчилдаг. Гэтэл аз жаргалтай амьдрал халуун дулаан харилцааг бүтээхэд тийм ч хэцүү биш аж. Та дараах таван зөвлөгөөг өөрийн амьдралд хэрэгжүүлээд байхад л танай гэр бүл аз жаргалаар бялхах болно.

 БИЕДЭЭ ХҮРЭЛЦЭХ

         Хоёр биенийхээ биед хүрэх нь хосуудын хувьд маш чухал зүйл юм.  Хосууд удах тусам бие биедээ бараг хүрдэггүй болсон байдаг аж.  Тэгвэл та хоёр бие биенээ сугадан алхаж, буйдан дээрээ нэгнийгээ дэрлэн хэвтэх, машинд явахдаа гар гараасаа барилцаж байгарай. Ер нь бол гараараа зөөлхөн нуруунд нь хүрэх төдийд байсан ч болно. Ямар нэг байдлаар хайртай хүнийхээ биед нь хүрч байгаарай. Учир нь ингэснээр та 2 харилцан бие биедээ илүү нээлттэй болж, сайн ойлголцдог болдог учраас тэр.

ЦАРАЙГАА ХАРЖ ЯРИЛЦАХ

Яг үнэндээ гэр бүл болсноос хойш өдөрт царай царайгаа хараад ярих цаг маш бага болдог аж. Цаашилбал удаан хамт амьдрах тусам ярилцах цаг нь улам багасаж эхэлдэг. Тиймээс хайртай хүнтэйгээ өдөрт 10-20 минут царай царайгаа хараад, сэтгэлээсээ ярилцахыг зөвлөж байна. Гэхдээ энэ үед аливаа асуудлын талаар ярилцаж болохгүйг анхаараарай. Харин ч "Өнөөдөр ямар нэгэн сайхан зүйл тохиолдсон уу?" "Ямар нэгэн хиймээр байгаа зүйл байна уу?" гэх мэт сайхан зүйлсийн талаар ярилцаарай.

ДОЛОО ХОНОГТ НЭГ УДАА ХАМТДАА ГАДУУР ГАРАХ

Гэр бүл болсон бидний хувьд өдөр бүр ажил төрөл гээд явж байтал л нэг мэдэхэд маргааш болчихдог. Тиймээс ч бид хөгжилдөх талаар бодохоо мартчихдаг байх. Хэдий завгүй байлаа ч долоо хоногт нэг удаа гадуур хамт гарах цаг байх хэрэгтэй юм шүү. Энэ цагт "Юу хийх нь чухал биш" ба "Хэнтэй хамт байх" нь чухал юм. Хамт гадуур гарах өдөр байснаар та 2-ын харилцаа улам сайжрах болно.

БҮХИЙ Л ЗҮЙЛСЭЭ НУУЛГҮЙ ЯРИЛЦАХ

Хосуудад бие биенийхээ муу тал болон алдаанаас болж муудалцах үе цөөнгүй байдаг. Тиймээс зүгээр л бие биенийхээ муу зуршил, алдааны талаар харилцан ярилцаж бие биенээ уучлах хэрэгтэй. Энд хэн нэгний нэр төр ямар ч хамаагүй шүү. Ингэж ойлголцож чадсан хосууд л илүү их сэтгэл хангалуун амьдардаг. 

СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ БАТ БӨХ ХОЛБОГДОХ

Амьдралын хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол өөрөөсөө гадна нэг хүнтэй зүрх сэтгэлээрээ холбогдох боломжтой байдаг явдал юм. Тиймээс бид энэхүү цаг хугацааг нандигнан хайрлаж, хайрттайгаа хамтдаа ярилцах цагаа ихэсгэж, бие биенийхээ талаар илүү их таних гэх мэт боломжийг хамтдаа бий болгох хэрэгтэй. Хайртай хүнийхээ нулимсыг арчиж, өвдсөн үед нь асарч, уйтгар гунигийг нь хамтдаа хуваалцаарай. Тэгж чадваас та 2 сэтгэл зүрхээрээ бат бөх холбогдож чадна.