Цаг үеийн мэдээ

          Эмэгтэйчүүд бидний арьс үргэлжид торгомсог бас эрүүл жигд, чанга байвал таатай сайхан байхаас гадна өөртөө итгэх итгэл, гоо сайхнаа мэдрэх, өөрийгөө үнэлэх, хайрлах олон гайхамшигтай нөлөөг танд үзүүлэх болно. 

           Хүний арьс үргэлж гуужиж, 21-28 хоногт шинэчлэгдэж байх бүтэцтэй. Гуужилт явагдах үед үхэжсэн арьс нь хөлс болон бусад бохирдлуудтай нийлж арьсны нүх сүвийг бөглөдөг бөгөөд үүнээс шалтгаалж целлюлит ихсэх, тууралт гарах, түүний нөлөөгөөр арьс хурдан хөгшрөх үйл явц түргэсдэг. 
           Харин арьсыг гүн цэвэрлэж, тэжээл өгөн дэмжиж арьсны балансыг барьснаар арьс эрүүл, чанга байх юм. Тиймээс тухайн цаг бүрт нь арьсыг гуужуулж гүнээс нь  чийгшүүлж байх ёстой юм.
        Харин чухам ямар гуужуулагчаар арьсаа гуужуулах ёстой вэ? Тэгвэл та эрүүл органик скрабыг гарын доорхи материалаар бэлдэх боломжтой юм. Та өдөр тутамдаа уудаг кофеныхоо шаарыг коконат тостой холиод усанд орсоны дараах нойтон биедээ түрхэж тойрог байдлаар зөөлөн үрээрэй. Үр дүнд нь таныг зөөлөн, тэжээл авсан эрүүл арьс угтах болно. 
Арчаатай эмэгтэй бүр скраб хэрэглэж арьсаа хамгаалж торддог юм шүү.