Цаг үеийн мэдээ

 

Гар утасны үйлдвэрлэлийн хэмжээгээр Вьетнамыг гүйцэж түрүүлж, БНХАУ-ын араас хоёрдугаарт бичигдэж эхэлсэн Энэтхэгийн ухаалаг гар утасны үйлдвэрлэл 2022 он гэхэд 6.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах төлөвтэй байна.

“Apple” компани “iPhone XR” загварын гар утсаа Энэтхэгт үйлдвэрлэж эхэлсэн. Манай улс энэ онд 1.6 тэрбум ам.долларын үнэ бүхий гар утас, бүрдэл хэсгийг экспортолно гэж Энэтхэгийн Харилцаа холбооны сайд Равишанкар Прасад мэдээлжээ.

“Apple” компанийн Энэтхэг дэх гол нийлүүлэгч “Salcomp” компани Ченнай хотод байрладаг, 10 жилийн өмнө хаалгаа барьсан үйлдвэрээ дахин нээхээр төлөвлөж байна. Уг үйлдвэрт “Nokia” компанийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг байсан бөгөөд 2020 оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа сэргээх төлөвтэй байна.

АНУ, БНХАУ худалдааны маргаантай байгаа энэ үед “Apple” компани Энэтхэг дэх үйлдвэрлээ нэмэгдүүлэх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр “Apple” компани ухаалаг гар утасны импортын татварын 20-н хувийг хэмнэх боломжтой болох бөгөөд Энэтхэгийн хэрэглэгчдийн худалдан авах бүтээгдэхүүнүүдийн үнэ буурах гэнэ.