АНУ-д Коронавирусийн халдварын баталгаажсан тохиолдол 550 болж, нас барсан хүний тоо 22 хүрчээ. АНУ-ын албаны хүмүүс нөхцөл байдал хэрвээ хүндрэх аваас шаардлагатай олон төрлийн арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөж байна. Жишээ нь дэлхийн хамгийн их үзэгчтэй мэргэжлийн лигүүдийн нэг болох NBA буюу Хойд Америкийн сагсанбөмбөгийн холбооны тоглолтуудыг үзэгчгүй, хоосон зааланд явуулах хувилбарыг судалж, багуудад урьдчилан мэдээлэл өгчээ.

Энэ талаар лигийн супер од Леброн Жеймсээс сэтгэгдлийг нь асуухад тэрбээр “Байж боломгүй зүйл. Ордонд цугларсан тэр олон мянган хүн, тэдэнд сэтгэлийн жаргал өгөх гэж л бид талбай дээр өрсөлддөг. Ямар ч үзэгчгүй, хоосон ордонд яаж тоглох вэ дээ. Түүний оронд тоглолтуудыг хийхгүй байсан нь дээр” гэжээ.

Д.Жаргалсайхан 

Таны сурталчилгаа