Цаг үеийн мэдээ

2011 оны 3 сарын 11-нд болсон Рахтерын хэмжvvрээр бараг 9 баллын хvчтэй газар хєдлєлт нь Японы тvvхэн дэх хамгийн энэ тєрлийн том гамшиг болж байжээ. Хоншю арлын зvvн-хойд хэсэг дэх Номхон далай дотор, 10 км орчмын гvнд энэхvv гамшгийн голомт оршино.

Хэдийгээр далайн гvнд, тийм доор болсон ч гэсэн энэхvv газар хєдлєлтийн чичиргээ нь Япон даяар мэдрэгдсэн байна.  Японы Үндэсний цагдаагийн газраас 2014 оны хоёрдугаар сард гаргасан хохирлын мэдээгээр 15.889 хүн амиа алдаж, 6152 хүн бэртэж, 2601 хүн сураггүй болж, 127.290 барилга байшин бүрэн устаж сүйдсэн бол 272.788 байгууламж тодорхой хэмжээний эвдрэл байсан гэж бүртгэгджээ. Тухайн үед 4.4 сая хүн эрчим хүч, цахилгаангүй болж, 1.4 сая хүн ундны усгүйд хүрч дэлхий нийтийн хэмжээнд Японд аймшигт байгалийн гамшиг нүүрлэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байсан билээ. Уг гамшгийн улмаас Япон улс 235 тэрбум ам.долларын хохирол хүлээсэн байдаг.