Цаг үеийн мэдээ

      2020.03.02-нд Монголд ажиллахаар ирсэн Франц улсын иргэн 57 настай эрэгтэй коронавирусийн халдвартай болох нь тогтоогдоод байгаа.  Мөн уг Франц иргэнийг Монголд ирээд хоёр биеэ үнэлэгч авсан гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа билээ.  Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газрын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрийн мэдээлснээр Франц иргэн хоёр биеэ үнэлэгч аваагүй нь тогтоогджээ.

         Тэрээр "энэ бол ташаа мэдээлэл. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж, ямар нэгэн биеэ үнэлэгч аваагүй, байхгүйг тогтоосон” гэв.