Цаг үеийн мэдээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын ХАРҮ башё Японы Осака хотноо зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Зургаан өдрийн дараах байдлаар дээд зиндаанд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга МУ-ын гавьяат тамирчин, МУ-ын хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргал, барууны М3 Митакэүми, барууны М13 Аояма нар зургаан даваатайгаар ХАРҮ башёг тэргүүлж байна.