Цаг үеийн мэдээ

Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн нөхцөл байдлын талаар тухайн улс оронд оршин суугаа Монголчуудынхаа сэтгэгдлийг хүргэж байна.  Норвеги улсад суугаа Монгол бүсгүйн тэмдэглэл.

... За би одоогоор сүүлийн 10 жил өвөлжиж байгаа суугуул улс болох Норвегид түр байгаа билээ. Энд бас юу болж байгаа талаар өөрийн мэдэх хэмжээнд та бүхэнтэйгээ хуваалцая гэж бодлоо.

Анх 1 сарын сүүлээр Ухань хотод kоронавирус хүчтэй тархаж эхэлсэнээс хойш монголд байгаа хэддээ масk явуулах санаатай хайгаад олоогүй. Норвегичүүдийг өвчнөөс хамгаалах гээд авсан гэж бодох гэхээр масk зүүхийн эсрэг. Өвчтэй хүн л бусдад халдаахгүйн тулд зүүдэг гэсэн ойлголттой. Одоо хэн халдвартай хэн халдваргүй нь ч мэдэгдэхгүй өвчилсөн хүмүүсийн тоо эрчимтэй өсөж байна. Өмнө нь өвчтэй гэж сэжиглэнэ, ад үзэгдэнэ гэж айж эмээгээд масkнаас татгалзаж байлаа. Одоо бол үзэн ядуулсан ч хамаагүй бээлий өмсөж, масk зүүмээр байгаа ч олдохгүй.

Европчууд монголчууд бидний нүдээр дэндүү хэнэггүй, энэ өвчнийг энд ирчихнэ гэж ер тооцоолоогүй, дархлаа муутай ядуучуудын өвчин гэж үзэж байсан, тиймээс ч бэлтгэл муутай санагдаж байна. Тав дахид зээ хүү маань халуураад түргэн лүү ярихад утас нь ямар ч завгүй. Тусдаа утас ажиллуулаагүй, 113 дээрээ л дуудлага авна гэж байсан. Өөрөөр автомашины осол, хүнд өвдөөд амь тэмцвэл ямар ч холбогдох боломжгүй байлаа. Зээ хүү маань зүгээр болсоон. 

Одоогоор Норвеги 1057 хүн өвчилсөн, 1 нас баралттай. Сандраад эхэлсэн. Өнгөрсөн 5 дахь өдрөөс цэцэрлэг, сургууль, сургалт семинар kарантилсан. Хөл хорио тогтоонгуут дөрөв дахь, тав дахь өдөр дэлгүүрээ хоосолсон хэ хэ. Гэхдээ дэлгүүрүүд ард түмнээ тайван амгалан бай бид хүнсний хомсдолд орохгүй гэж тайвшруулж доорх мэдэгдлийг хийж хангалттай байгаа гэж зураг тавьсан байгаа.

Нэг дэх буюу 16 ны 8 цагаас хилээ хааж байна. Нислэгүүд ниснэ. Гэхдээ зөвхөн Норвеги хүмүүс мөн энд оршин суух зөвшөөрөлтэй гадаад хүмүүсээ оруулна.

Энд түр ирсэн тодорхой хаяггүй жуулчдыг Норвегээс явахыг зөвлөсөн.

Мань бол хөөгдөж байх шиг байна гэж ойлголоо. Гэхдээ оршин суух хаягтай болохоор үлдэж магад. Энийг нэг дэхээс явж асуухаас!!

Одоо бид монголын засгийн газраа магтах хэрэгтэй. Манайх хамгийн эрсдэл өндөртэй орон гэж хилээ хааж, өвчин гараагүй ч хөл хорьж, баяр ёслол цуцласан нь маш зөв шийдвэр шүү!!! Бас өглөө, орой болгон ЭМЯ, ХӨСҮТ, УОК Алба мэдэгдэл хийж , иргэддээ зааварчилгаа өгч байгаа нь үнэхээр талархууштай.

Миний монголчууд төр засгийнхаа шийдвэрийг хатуугаар сахих хэрэгтэй юм байна шүү.

Өдий болтол тэссэн юм чинь цаашдаа эв нэгдэлтэй, бие биендээ шаардлагатай, ариутгал цэвэрлэгээгээ сайн хийгээд , архи дарс ууж нус цэрээ хаяж, агсан согтуу тавьж биенээ айлгалгүй( ийм зүйл зөндөө уншиж бнаа) ухаантай, тэвчээртэй энэ вирусыг эрүүл мэндийн хохиролгүй даваад гараарай.

Монголын ард түмэнд итгэж байгаа шүү.

Битгий энэ европчууд шиг хэнэггүй, ихэмсэг байгаарай.

Тэгээд ч бас нэг хэнэггүй франц манайд вирус авч очсоныг сайн санаарай.

Солонгос болон бусад орноос нутагтаа очиж буй хүмүүс өөрсдийгөө азтайд тооцоод үг дуугуй төлбөр тооцоогоо хийгээд, эх нутагтаа л юм чинЬ майхан бариад тусгаарлагдсан ч яах вэ дээ.

Монгол улс мандаг бадраг.

.