Цаг үеийн мэдээ

      “Токио 2020" олимпийн эрхийн оноо авах тус тэмцээнд Монголоос хоёр тамирчин, дасгалжуулагчийн хамт оролцсон бөгөөд Дэлхийн цомын аварга Э.Билэгсайхан тавдугаар байр эзэлжээ. Олимпын эрхийн оноо авах уг тэмцээнд 780 тамирчин өрсөлджээ.

        Ташрамд дуулгахад,  шинэ коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монголын хүндийн өргөлт, бокс, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн 30 орчим тамирчин, дасгалжуулагч нар Турк улсад хөл хорионд ороод байгаа аж. Тэд эх орноосоо ирэх тусгай үүргийн онгоцыг хүлээж байна.

         Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Улаанбаатар-Истанбулын нислэгийг гуравдугаар сарын 18-ны өдрийн 06.30 цагт хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж. Онгоц Истанбул хотноо орон нутгийн цагаар 10.00 цагт бууж, Улаанбаатар хот руу орон нутгийн цагаар 11.40 цагт хөөрөх төлөвлөгөөтэй байна.