Хакүхо М.Даваажаргал: “Миний залгамжлагч болохыг хүсэн ерөөе”

Zogii.mn

Оозүмоо буюу Их сүмо (мэргэжлийн сүмо)-д Рэйва он тооллын анхны Оозэки цолтноор Такасаго дэвжээний бөх Асанояма тодорлоо. Тэрээр тавдугаар сарын башёд дээд зиндаанд түрүүлсэн бөгөөд сүүлийн гурван башёд:

-Арваннэгдүгээр сарын тэмцээнд Комүсүби цолтойгоор 11-4

-Нэгдүгээр сарын башёд Сэкивакэ цолтойгоор 10-5,

-Гуравдугаар сарын башёд Сэкивакэ цолтойгоор 11-4, нийт 32 даваа авч Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо хуралдаж, Оозеки цол хүртээлээ.

Шинэ Оозэки Асаноямагийн талаар өнгөрсөн долоо хоногт 44 дэх түрүүгээ авсан Ёкозүна Хакүхо М.Даваажаргал “Миний залгамжлагч болохыг хүсэн ерөөе” гэжээ.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zogii.mn хариуцлага хүлээхгүй.