Европын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Александер Чеферин “Хэрэв долоодугаар сараас өмнө байдал тогтворжихгүй бол бүх лигийн тэмцээнийг цуцлах болно” гэж мэдэгдлээ.

Дэлхий даяар коронавирусний цар тахал хүрээгээ тэлж, нас баралтын тоо ч өндөр түвшинд хүрээд байгаа энэ цаг үед европын хөлбөмбөгийн лигийн тэмцээнүүд түр зогсоод байна.

Түүгээр ч барахгүй энэ зун болох товтой байсан Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дараа жил хүртэл хойшлогдсон билээ.

“Бид уг нь тав юм уу зургаадугаар сарын дундаас улирлын тэмцээнээ үргэжлүүлэх хувилбар гаргасан. Үнэхээр байдлыг тогтоон барьж чадахгүй бол хаалттай хаалганы цаана, үзэгчгүй цэнгэлдэхэд зохион байгуулах нэг сонголт байна. Гэхдээ аль ч тохиолдолд тамирчдынхаа эрүүл мэндийг бодолцох ёстой” гэж Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Александер Чеферин ярьсан байна.

Европын хөлбөмбөгийн холбоо мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, нөхцөл байдлын мэдээллийг шуурхай авч байгаа аж. Англи болон Герман, Испанийн улстөрчид энэ улирлын тэмцээнүүдийг цуцлах талаар санал санаачилга гаргасан билээ. 

 

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа