Цаг үеийн мэдээ

 

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (FDA)-аас зөвшөөрөгдөн баталгаажсан хялгасан хорхойн туулга эм болох Ивэрмэгтин (Ivermectin) нь шинэ төрлийн коронавирусийн халдвар (covid19) вирусыг устгах чадвартай болохыг эсийн туршилтаар баталсан байна.

Австралийн Монаш Их Сургуулийн Биологийн нээлтийн хүрээлэнгийн доктор Кайли Вагстафф коронавирусийн үржүүлсэн эсэд Ивэрмэгтин эмийг туршихад 48 цагийн дотор бүх генийн эс устсан болох туршилтын дүнгээ танилцууллаа хэмээн Science Daily өнгөрсөн 3-ны өдөр мэдээлжээ.

Доктор Вагстафф хэлэхдээ "Ивэрмэгтинийг нэг удаа хэрэглэснээс 24 цагийн дараа ковид19 вирусийн RNA-ийн нэлээдгүй хэсэг үхэжсэн ба 48 цаг өнгөрөхөд RNA бүхэлдээ устаж алга болсон" хэмээгээд "Гэхдээ энэ нь зөвхөн үржүүлсэн эс дээр хийсэн туршилт бөгөөд ковид19-ийн өвчтөн болох хүн дээр хийх туршилт хэрэгтэй байна" гэсэн байна.

Мөн тэрээр Ивэрмэгтин эм нь ковид19 вируст нөлөөлөх эмнэл зүйг мэдэх боломжгүй ба бусад вируст нөлөөлөх зүй тогтлыг үзвэл вирус нь шимэгч амьд биетийн эсийг хамгаалах чадварыг бууруулж чадахгүйгээр хаадаг" гээд "Ивэрмэгтин нь хялгасан хорхойн туулга эмээр зөвшөөрөгдсөн боловч ДОХ, денге чичрэг өвчин, томуу, зика вирус зэрэг олон төрлийн вирусын эсрэг үр дүнтэй болохыг туршилтаар нотоллоо" хэмээн тайлбарласан байна.

 

Жун Ан Илбу сонинд Ким Жи Хэй сэтгүүлчийн бичсэнийг орчуулав.

БНСУ, Сөүл хот Күүкмин Их Сургуулийн багш Ц.Өнөрзаяа