Цаг үеийн мэдээ

2020.04.07 МЯГМАР ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН ЛУУ ӨДӨР

Үс засуулвал: Эд мал арвидна

Наран ургах, шингэх: 06:18-19:30

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Ус

Аргын тооллын 4 сарын 7, Ангараг гараг. Билгийн тооллын 14, Тугчин одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа житнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхоотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт  мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал эд мал арвидна.