Жеймс Бондын найз бүсгүй Хонор Блэкман 94 насандаа таалал төгслөө

Zogii.mn

Жеймс Бонд цувралын “Goldfinger ангид тоглосон Их Британийн алдарт жүжигчин Хонор Блэкман 94 насандаа гэртээ таалал төгссөн байна. Түүний үхэл коронавирустэй огтхон ч холбоогүй, жам ёсных байсан гэдгийг гэрийнхэн нь мэдээлсэн байна.

Тэрээр 1964 онд алдарт цувралын 3 дахь кино “Голдфингер”-т Жеймс Бондын нисэгч найз бүсгүй Пусси Галорын дүрд тоглож байсан юм.

Тэрээр 2 удаа гэрлэж байсан бөгөөд 2 дахь нөхөртэйгээ ханилж байхдаа 2 хүүхэд үрчилж авсан байна. Харин 1975 онд нөхрөөсөө салсаны дараа дахин хүнтэй гэрлэлгүй, ганц бие байхыг илүүд үзсэн байна.

Жеймс Бондоос гадна өөр олон кинонд үзэсгэлэнт дүрээ мөнхөлсөн түүнийг сайн ээж, сайн эмээ байсныг ойр дотныхон нь дурсчээ.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zogii.mn хариуцлага хүлээхгүй.