Цаг үеийн мэдээ

  

     БНСУ-д Хятадын Тайвань арлын иргэнийг тусгаарлалтын мөнгө төлж чадахгүй гэсэн шалтгааны улмаас албадан буцаалаа. БНСУ-н хилээр орж ирж буй аль ч улсын иргэн 14 хоног тусгаарлалтанд орж байна. Солонгос улсад оршин суух хаягтай тохиолдолд гэрээр өөрийгөө тусгаарлаж байгаа бөгөөд түр хугацаагаар ирсэн (оршин суух хаяггүй) иргэд засгийн газраас бэлдэж өгсөн тусгаарлах байранд байрлаж байгаа юм. Тусгаарлах байранд байрлах өдрийн хөлс 100.000 вон буюу 14 хоногт 1.400.000 вон болох юм байна.

      Тэгвэл Солонгос улсад аялалын шугамаар орж ирсэн Тайвань иргэн тусгаарлалтанд байхаа хүлээн зөвшөөрсөн ч тусгаарлалтын төлбөрөө төлж чадахгүй хэмээсэн байна. Тиймээс өчигдөр Цагаачлалын албанаас түүнийг албадан буцаах арга хэмжээ авчээ.

Мөн тусгаарлалтанд байх хугацаандаа нууцаар гадуур явсан Вьетнам улсын 3 оюутанд зохих арга хэмжээг авах болно хэмээсэн байна.

     Тусгаарлалтанд байх хугацаандаа нууцаар гадуур явсан тохиолдолд 1 жилийн хорих ял эсвэл 10.000.000 воны торгууль ноогдуулах юм. Мөн визийг нь хүчингүй болгож албадан буцаах арга хэмжээ хүртэл авч байна.

Тусгаарлалтанд байгаа иргэдийг утасных нь тусламжтайгаар байрлал тогтоон хянаж байгаа бөгөөд тогтмол залгаж шалгаж байгаа юм байна.

 

  Эх сурвалж: Wolfstudio