Сагсан бөмбөг сонирхогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн тамирчин бол яахын аргагүй бүх цаг үеийн шилдэг тамирчин Майкл Жордан юм. Жордан хамгийн сүүлд 2003 онд NBA -ийн өмсгөлтэй талбайд тоглож байсан. Одоо түүнээс хойш 10 гаруй жил өнгөрчихөөд байгаа ч, тэрээр сагсан бөмбөгийн гутлын зах зээлийн хаан хэвээр байгаа юм.

Хэдий сүүлд XXXI гэх мэт пүүзнүүдийн борлуулалт сул байсан ч, хуучны ретро загваруудын худалдаа гайхалтай байгаа аж. Сүүлийн хоёр жилийн байдлаар Жордан брэндийн ашиг 2.8 тэрбумд хүрээд байгаа юм байна. 

Тэгвэл Майкл Жорданы өөрийн хөрөнгийн хэмжээ 1.3 тэрбум орчим долларт хүрээд буй бөгөөд анхны NBA -ийн тэрбумтан болсон. "Нисдэг хүн" хочит тэрээр ойролцоогоор 110 сая долларын гэрээг "Найки" брэндтэй байгуулсан байдаг.

 

 

Таны сурталчилгаа