НМХГ : Хүүхдийн бэлэгний худалдаалалтад хяналт шалгалт хийж байна

Zogii.mn

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас Чингэлтэй дүүрэг дэх томоохон супермаркетуудаар худалдаалагдаж буй багцалсан хүүхдийн бэлэгний худалдаалалтад хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтад “Номин тав трейд” ХХК-ийн “Номин Зунжин”, “Миний дэлгүүр” ХХК-ийн “Миний дэлгүүр”, “Моннидер” ХХК-ийн “Оргил Зунжин” супермаркетууд хамрагдлаа. Бэлэгний орцод орсон бүтээгдэхүүн тус бүрийн гарал үүсэл, хадгалалтын хугацаа зэргээс харахад гарал үүсэл тодорхойгүй, хадгалалтын хугацаа дууссан зэрэг зөрчил илрээгүй боловч хадгалах хугацаа нь ойртсон бүтээгдэхүүнийг багцад нэлээдгүй оруулсан байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

                                     Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zogii.mn хариуцлага хүлээхгүй.