ЗУРХАЙ: Үс засуулвал нас ахар болно

Zogii.mn

2020.05.23 БЯМБА ГАРАГ

ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН ТАВАН ШАР УЛААН БАР ӨДӨР

Үс засуулвал: Нас ахар болно

Наран ургах, шингэх: 05:04-20:34

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Төмөр

Аргын тооллын 5 сарын 23, Билгийн тооллын 1, Санчир гараг, Чөлөөт эх одтой.

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба хулгана, гахай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, худалдаа арилжаа хийх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн.

Гөлөг тэжээх, золиг гаргах, хүүхэд хөлд оруулах, бомбын үйлд муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zogii.mn хариуцлага хүлээхгүй.