Цаг үеийн мэдээ

2020.05.24 НЯМ ГАРАГ

ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН ДӨРВӨН НОГООН УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулвал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх: 05:03-20:35

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 5 сарын 24, Билгийн тооллын 2, Адъяа гараг, Гөрөөсөн толгой одтой.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, багш шавьд барилдах, лусыг тахих, лам хуварга болох, номын абшиг авах, шинэ гэр байр авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, сэтгэлд сэвтэй газар очих, нохой худалдан авахад муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар зүүн хойш мөрөө гаргавал зохистой.