ДОРНЫН ЗУРХАЙ: Өдрийн наран 05:02 цагт мандаж, 20:36 цагт жаргана

Zogii.mn

2020.05.25 ДАВАА ГАРАГ

ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН ГУРВАН ХӨХ ШАР ЛУУ ӨДӨР

Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно

Наран ургах, шингэх: 05:02-20:36

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Ус

Аргын тооллын 5 сарын 25, Билгийн тооллын 3, Сумъяа гараг, Хэрцгий охин одтой.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйл, зэтгэрийг номхотгох, хур оруулах, лус тахих, биеийн тамирыг сэргээхэд сайн.

Цөөрөм байгуулах, гүүр тавих, газар ухахад муу. 

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zogii.mn хариуцлага хүлээхгүй.