СЕХ-ноос Н.Номтойбаярын бичиг баримтыг нягтлах шаардлагатай гэж үзжээ

Zogii.mn

Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч дуусаад байна. Ийнхүү СЕХ баримт бичгийг нягталсны үндсэн дээр нэр дэвшигчээр бүртгэх, эсэхийг шийдэх юм. 

Нэр дэвшигчдэд тавигдах шаардлагын нэг болох мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлэх заалтын дагуу 208 бие даан нэр дэвшигч Үндэсний аудитын газарт  мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Гэвч энэ тоо хасагдсаар өчигдрийн байдлаар 137 бие даан нэр дэвшигчийг бүртгэснээ СЕХ-ноос мэдэгдсэн билээ. Эдгээрээс шаардлага хангаагүй гэх үндэслэлээр 2-3 хүнийг хасаж буй бололтой. 

Тухайлбал, Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээ илэрхийлээд байсан Н.Номтойбаярын баримт бичгийг нягтлах шаардлагатай хэмээн авч үлдээд байгаа аж.  

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zogii.mn хариуцлага хүлээхгүй.