Домогт сагсчин Патрик Юинг коронавирусийн халдвар авчээ

Zogii.mn

Сагсан бөмбөгийн алдрын танхимд багтсан, алдарт сагсан бөмбөгч Патрик Юинг коронавирусээр халдварласан болох нь шинжилгээгээр тогтоогджээ.

Өдгөө 54 настай тэрээр энэ долоо хоногийн эхнээс ханиалгаж, халуурч эхэлсэн байна. Удалгүй шинжилгээнд хамрагдахад ийнхүү эерэг гарсан байна. Одоогоор түүний биеийн байдал тогтвортой байгаа юм.

Патрик Юинг нь замналынхаа туршид 24.8 мянган оноо, 11.6 мянган удаа самбараас бөмбөг авч, 2.8 мянган хаалт гүйцэтгэж байсан билээ. NBA-н бүх оддын тоглолтод 11 удаа сонгогдсон тэрээр АНУ-ын шигшээ багийн хамтаар олимпын наадамд хоёр ч удаа түрүүлж байсан юм.  

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zogii.mn хариуцлага хүлээхгүй.