Нью-Йорк муж улсад немц овчаркнаас коронавирусний халдвар илэрчээ

Zogii.mn

        АНУ-ын Нью-Йорк муж улсад немц овчаркнаас коронавирусний халдвар илэрсэн анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Үндэсний мал эмнэлгийн албаны лаборатори мэдээлжээ.

      Амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдгүүд илэрч буйг ажигласан нохойны эзэн нохойгоо хувийн эмнэлэгт үзүүлэхээр шийджээ. Халдвар авсан болох нь тогтоогдсон немц овчаркнаас давтан авсан шинжилгээний хариу нь “эерэг” гарсан байна. Мэдэгдэлд дурдсанаар, нохойн эзнээс мөн коронавирусний халдвар илэрчээ. 

    Нью-Йоркийн Бронкс дүүргийн амьтны хүрээлэнгийн 4 бар, 3 арслангаас өмнө нь коронавирус илэрсэн тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн хоёр муурнаас халдвар илэрсэн байна.

     Гэрийн тэжээвэр амьтад коронавирусээр халдварласан тохиолдлуудад мэргэжилтнүүд нарийн хяналт шалгалт хийж байгаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. Одоогоор "COVID-19” амьтнаас хүнд халдварласан нь нотлогдсон тохиолдол байхгүй юм.  

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zogii.mn хариуцлага хүлээхгүй.