Цаг үеийн мэдээ

2020.06.05, БААСАН ГАРАГ

БИЛГИЙН ТООЛЛЫН 15

ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САР. НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Наран ургах шингэх: 4.55-20.47

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой,бурханы үйл, хувцас хийхэд сайн.

Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.