Таани, мангир түүхээр гараад сураггүй болсон 5 настай хүүхдийн цогцсыг олжээ

Zogii.mn

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 65 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 325 км-т/ тус багийн харьяат малчин Б /39 настай, эрэгтэй/, С /5 настай, эмэгтэй/ нар “Хярхан” голын эргээс таана, мангир түүхээр 6 сарын 23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон /Хярхан голд живсэн байж болзошгүй/ тухай дуудлагыг 6 сарын 24-ний өдрийн 06:40 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авч Хилийн 0287 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 6 сарын 29-ний өдрийн 09:40 цагт С-ийн цогцсыг “Хёрхон” голын баруун эргээс зүүн урд зүгт 2 км-т “Чулуутын голын боом”, “Хёрхон голын боом”-ын уулзварын арал дээрээс олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгчээ. Аврагчид “Хёрхон” голын баруун эргээс зүүн зүгт “Шинэсэн гарам” гэдэг газар хүртэл завиар 30 км-т урсаж, 3-4 метрийн гүнд 6 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч мөн өдрийн 18:30 цагаас бороо орсны улмаас эрлийг түр зогсоосон байна.  6 сарын 30-ны өдрийн 06:00 цагт  иргэн Б-г эрэн хайх ажиллагааг эхлүүллээ.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zogii.mn хариуцлага хүлээхгүй.