Францын экс ерөнхий сайд Франсуа Фийонд 5 жилийн хорих ял оноолоо

Zogii.mn

Ерөнхийлөгч Николя Саркозигийн үед 2007-2012 оны хугацаанд Францын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Франсуа Фийонд Парисын шүүхээс 5 жилийн хорих ял оноосон байна. Түүнийг эхнэртээ туслахын ажлын байр хуурамчаар тодорхойлж, төсвийн мөнгөнөөс 831 мянган еврогоор цалинжуулсан хэрэгт гэм буруутайг нь тогтоосон байна.

Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа Францын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдох өндөр магадлалтай байсан Франсуа Фийонийн улс төрийн карьер 2017 онд сөхөгдсөн энэ хэргээс болж төгсгөл болсон юм. Түүнд оноосон 5 жилийн хорих ялын 3 жил нь тэнсэн харгалзах ял юм байна.

Харин хэрэгт хамсаатнаар татагдсан түүний эхнэр Пенелопийг улсын мөнгийг шамшигдуулж, нуун дарагдуулсан хэрэгт гэм буруутайг нь тогтоож шүүхээс гурван жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Мөн тэд шүүхийн шийдвэрийн дагуу тус бүр 375 мянган еврогийн торгууль төлөх ёстой юм байна.

Эх сурвалж: ВВС

 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zogii.mn хариуцлага хүлээхгүй.