Цаг үеийн мэдээ

2020 оны 6 дугаар сарын 29 нд Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөлийн голомтод ахлах зэргийн эмч Д.Отгонбаяр ахлагчтай АУ-ы доктор З.Адьяасүрэн, генетикч Х.Тунгалаг, жолооч Б.Алтансүх нарын бүрэлдэхүүнтэй баг тарваган тахлын өвчлөлийг цомхотгон дарж, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулан ажиллаа.

ЗӨСҮТ-ийн удирдлагаас тарваган тахлын голомтыг амжилттай цомхотгон дарсан багийн гишүүдэд талархал илэрхийлж, мөнгөн урамшуулал олголоо.