Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр хилийн чанадаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэг үргэлжилсээр байна.

Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай нислэг өнөөдөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 21.50 цагт газардлаа.

Тус онгоцоор 62 энхийг сахиулагч эх орондоо ирсэн юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.