Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.07.13/ коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий  захирал Д.Нямхүү :  7-р сарын 12-нд 143 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 6-р сарын 25-нд Москва-УБ-ын онгоцоор ирсэн хүмүүст давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор ирсэн 9 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 80 настай эмэгтэй 24 хоног эмчлэгдэн эдгэрч, өнөөдөр сувиллын тусгаарлалтад шилжлээ. Монгол Улсад батлагдсан 230 тохиолдлоос 203 нь эдгэрлээ. Өнөөдөр ХӨСҮТ-д 56 хүн эмчилгээ, хяналт тандалтад байна. Афганистаны онгоцоор 62 дайчид эх орондоо ирлээ. Хоёр нь ХӨСҮТ-д, 59 нь Багабаян амралтад, нэг нь Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдлаа. Маргааш үүрээр Афганистанаас үлдсэн 51 зэвсэгт хүчний дайчид ирсэн. Энэ хүмүүсийг ХӨСҮТ-д байрлуулахаар бэлтгэл хангаад байна гэлээ.