Арын зорчигч нар хамгаалах бүс хэрэглээгүй улмаас автомашин онхолдох үед цонхоор шидэгдэж амь насаа алдах тохиолдол буурахгүй байна. 

Өнгөрсөн баяр наадмын 09-ны өдрөөс 12-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс 1096 дуудлага мэдээлэл хүлээн авснаас Зам тээврийн осол, хэргийн шинжтэй 611 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Осол хэргийн улмаас 17 хүн гэмтэж, Нийслэлд 1, Орон нутагт 18 хүний амь нас хохирсон байна.

Мөн гудамж замд алба хаагчид хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 148 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  Урьдчилан сэргийлж ажилласан байна.

2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр

2020.07.09-ны 11 цагийн орчим Төв аймаг Сэргэлэн сум Довын хайрхан гэх газарт асфальтан замд Даун маркийн улсын дугааргүй С жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 57 настай эрэгтэй, С-ийн амь нас хохирсон.

2020.07.09-ны 18 цагийн орчим Завхан аймаг Тэлмэн сум “Шумуултайн ам” гэх газар асфальтан замд Toyota-Alphard маркийн Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч А,Н,Ө,Ө,О,Б,Э нарын 7 хүний амь нас хохирсон.

2020.07.09-ны 16  цагийн орчим Булган аймаг Хангал сум 3-р багийн шороон замд Hyundai-Accent маркийн Э жолоочтой автомашин онхолдож, зорчигч 46 настай,эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.

2020.07.09-ны  19 цагийн орчим Дорнод аймгийн Гурван загал сум 2-р баг “Агуу хад” гэх газар шороон замд Даун маркийн Д жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 58 настай, эрэгтэй Д-гийн амь нас хохирсон.

2020.07.09-ны 22 цагийн орчим Дорнод аймаг Баянтүмэн сум 2-р баг “Хулстай” гэх газар шороон замд Nissan-Liberty маркийн автомашины жолооч Ө нь явган зорчигч 3 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь нас хохирсон. 

2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр

2020.07.10-ны өдрийн 05 цагийн орчим Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 2-р баг “Дулааны хавтгай”  гэх газар асфальтан замд С жолоочтой Toyoтa-Аllion маркийн автомашин онхолдож, зорчигч 30 настай, эмэгтэйО-гийн амь нас хохирсон.

2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр

2020.07.11-ний  шөнийн 03 цагийн орчим Налайх дүүргийн 5-р хороо Гордок гэх газарт асфальтан замд Тoyota-Prius маркийн автомашины жолооч Б, явган зорчигч 29 настай, эрэгтэй Э-г дайрч амь нас хохирсон.

2020.07.11-ний 10 цагийн орчим Архангай аймгийн тариат сум Ар-Хаяа гэх газарт асфальтан замд ММСПажеро маркийн автомашин онхолдож, жолооч 66 настай, эрэгтэй Б, зорчигч 65 настай, эмэгтэй Ц нарын 2 хүний амь нас хохирсон.

2020.07.11-ний 21 цагийн орчим Ховд аймгийн Зэрэг сум “Байшин үзүүр” гэх газарт асфальтан замд Toyota-Prius маркийн Г жолоочтой автомашин онхолдож, зорчигч 13 настай Б-гийн амь нас хохирсон.

2020.07.12-ны өдрийн 02 цагийн орчим Хэнтий аймаг Мөрөн сумын 3-р баг  Морь бариа гэх газарт Kia-Bongo маркийн автомашины жолооч О нь явган зорчигч эрэгтэй 34 настай М-ийг дайрч амь нас хохирсон.

2020.07.11-ний 23 цагийн орчим төв аймаг Заамар сумд Toyota-Prius  маркийн Б жолоочтой автомашин онхолдож, жолооч 20 настай эрэгтэй Б, зорчигч 20 настай эрэгтэй У нарын амь нас хохирсон.

Энэ долоо хоногийн сүүлээр үргэлжилсэн амралтын өдрүүдэд дуусаж Орон нутгаас Нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал ихсэх тул хөдөлгөөнд оролцогч та бүхэндээ дараах сэрэмжлүүлэг хүргэж байна.

- Хамгаалах бүсээ хэрэглэж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах;

- Шөнийн цагт тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг дүрмийн дагуу хэрэглэх;

- Тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хурднаас хэтрүүлэх байх мөн зам орчны байдалдаа хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох;

- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг өөрийн биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх;

- Олон хоногоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол жолооч та амралтаа зөв зохицуулж хөдөлгөөнд оролцох;

- Зорчигч та жолоочид тогтмол хяналт тавьж байх; /хурдаа тохируулж байгаа эсэх, шөнийн цагт тээврийн хэрэгслийнхээ гадна талын гэрлээ зөв хэрэглэж байгаа эсэх, урсгал сөрж байгаа эсэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв гүйцэтгэж байгаа эсэх, замд түр болон зайлшгүй зогсолт хийхдээ тээврийн хэрэгслээ зорчих хэсгийг бүрэн чөлөөлсөн эсэх, хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглаж  байгаа эсэх, нойрмоглож байгаа эсэх, /-ийг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-наас анхааруулж байна.

Гэр бүлийн аз жаргал Аялал Аялал аюулгүй зорьсон газартаа хүрэх

 

 

 

Таны сурталчилгаа