Цаг үеийн мэдээ

2020.07.14 МЯГМАР ГАРАГ

Зуны дунд хар морин сарын долоон улаан мэнгэтэй шар морь өдөр 

Үс засуулбал : Өвчин эмгэг ирнэ 

Наран ургах, шингэх : 05.08 - 20.48

Барилдлага : Арвидах 

Шүтэн барилдлага : Сансар

Суудал : Мод 

Аргын тооллын 7 сарын 14. Ангараг гараг. Билгийн тооллын 24. Гоё хүүхэн одтой шар морь өдөр. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.