Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу 07 сарын 20-ны өдөр 19:30 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн замд явган зорчигч М /33 настай/ зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон ноцтой хэрэг бүртгэгдлээ.

Хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах , явган зорчигчид зорчих хэсгээр зам хөндлөн гарахдаа гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.