Цаг үеийн мэдээ

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Эрдэнэ толгой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 126 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км Замын-Үүд сумаас Даланжаргалан сумын чиглэлд явж байсан “Орос гэрэл” ХХК-ийн “Волво” загварын том оврын ачааны автомашины бүхээгний хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 7 сарын 27-ны өдрийн 06:55 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид очиж 34 минут ажиллаж унтраасан байна.