Ковид-19: Дэлхийн хэмжээнд сүүлийн нэг хоногт халдварын хамгийн их тохиолдол бүртгэгджээ

Zogii.mn

Өнгөрсөн нэг хоногт дэлхийн хэмжээнд коронавирусний халдварын хамгийн их тохиолдол бүртгэгдсэн байна. ДЭМБ-ын мэдээлснээр 7-р сарын 31-нд дэлхийн хэмжээнд халдварын нийт 292,527 тохиолдол шинээр бүртгэгдэж, 6812 хүн цар тахлаар амиа алдсан байна.

Ингэснээр цар тахал дэгдснээс хойш дэлхий даяар халдвар авсан нь батлагдсан хүний тоо 17,106,007 болж, 668 910 хүн амиа алдаад байна.

Халдварын дийлэнх тохиолдол нь Хойд болон Өмнөд Америк, Европт бүртгэгдээд байгаа юм.

Эх сурвалж: WHO

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zogii.mn хариуцлага хүлээхгүй.