Украйны репперийн цогцсыг хөргөгчнөөс нь хэсэгчилсэн байдалтайгаар олжээ

Zogii.mn

Оросын “Versus Battle” шоуны оролцогч Украйны реппер 31 настай Энди Картрайтын цогцсыг Санкт-Петербург хот дахь гэрийнх нь хөргөгчнөөс цагдаа нар олсон байна.

Албаныхан цогцсыг нь олохоос 4 хоногийн өмнө түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан хэмээн эхнэр нь мэдүүлжээ.

Нөхрийгөө хар тамхинаас болж амиа алдсаныг олон нийтэд мэдэгдэхийг хүсээгүй эхнэр нь Энди Картрайтын цогцсыг хэсэгчлэн, 5 уутанд хувааж хөргөгчиндөө хадгалсан байна. Үүний дараа тэрээр цогцсыг хаа нэгтээ нууж, нөхрийгөө зүгээр л яваад сураггүй болсон болгохоор төлөвлөж байжээ.

Цагдаа нар хэргийн газраас цогцсыг хэсэгчилхэд ашигласан хутга, алх зэргийг олсон бөгөөд Энди Картрайтын үхэлд эхнэрийг нь сэжигтнээр баривчилсан байна.

Эх сурвалж: Риа Новости

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zogii.mn хариуцлага хүлээхгүй.