Цаг үеийн мэдээ

2020.08.07 БААСАН ГАРАГ

Зуны адаг харагчин хонин сарын нэг цагаан мэнгэтэй хар морь өдөр

Үс засуулбал : Сайн нөхөртэй нөхөрлөнө

Наран ургах, шингэх : 05.37 - 20.19

Барилдлага : Идэр 

Шүтэн барилдлага : Нэр өнгө

Суудал : Мод 

Аргын тооллын 8 сарын 7. Сугар гараг. Билгийн тооллын 19. Могойг хүлэгч одтой хар морь өдөр. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Намрын уур орох улирал 9 цаг 57 минутад эхлэнэ.