Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад ажиллаж, иргэдтэй уулзана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн иргэдтэй хийх уулзалт:

2020 оны есдүгээр сарын 11-ний өдөр 14:00 цагт Хэнтий аймгийн Спортын ордонд;

2020 оны есдүгээр сарын 12-ны өдөр 11:40 цагт Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрт;

2020 оны есдүгээр сарын 13-ны өдөр 17:00 цагт Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт тус тус болно.