Цаг үеийн мэдээ

Туркийн Анталия хотын таван одтой нэгэн зочид буудалд өсвөр насны Орос охиныг хүчиндсэн хэрэг гарсан байна. Гэрийнхэнтэйгээ хамт амрахаар ирсэн ахлах ангийн сурагч 15 настай охиныг тус буудалд ажилладаг зөөгч залуу хүчирхийлсэн тухай эх сурвалж мэдээлж байна.

Хэрэг гарсаны дараа гэрийнхэн нь зочид буудлын менежерт хандаж, цагдаа дуудаж өгөхийг хүсэхэд татгалзсан хариу сонсчээ.

Буудлынхаа нэр төрийг хамгаалах зорилгоор хэргийг нуун дарагдуулахыг завдсан удирдлагуудынх нь эсрэг хохирогчдын гэр бүл гомдол гаргаж, хэрэгтэнг баривчлуулсан байна. Болсон явдалтай холбогдуулан Анталия хотод суугаа ОХУ-ын консул Иван Степанов Туркийн аялал жуулчлалын яаманд мөн гомдол гаргасан байна.

Эх сурвалж: Риа Новости