Цаг үеийн мэдээ

АНУ-ын эрх баригчид Холбооны улсын хэмжээнд шийтгүүлсэн өнгөт арьст гэмт хэрэгтний цаазаар авах ялыг пүрэв гарагт гүйцэтгэлээ гэж Associated Press (АР) агентлаг мэдээлжээ. Тус улсад 17 жилийн дараа цаазаар авах ялыг гүйцэтгэж буй юм.

1999 онд цагаан арьст хосыг хөнөөсөн хэргээр шийтгүүлсэн Кристофер Виалва гэх африк гаралтай америк эрэгтэйн ялыг Индиана муж улсын Терре-Хот хотын шоронд гүйцэтгэсэн байна. Түүний арьсны өнгө ял шийтгэл оногдуулах үед шүүгчийн шийдвэрт нөлөөлсөн гэж гэмт хэрэгтний өмгөөлөгч өмнө нь мэдэгдэж байжээ.  

Виалвагийн цаазаар авах ажиллагаа нь энэ онд цаазаар авах ялыг Холбооны улсын хэмжээнд гүйцэтгэсэн долоо дахь тохиолдол юм. “The Washington Post” сонинд бичсэнээр, АНУ-ын эрх баригчид хамгийн сүүлд 2003 онд цаазын ялыг гүйцэтгэжээ. Үүнээс хойш үхлийн тариа хэрэглэх журам батлагдаагүйн улмаас нэг төрлийн албан бус мораторийн арга хэмжээ хэрэгжиж байв. Холбооны улсын хэмжээнд цаазын ялыг гүйцтэгэх үйл явц тасалдсан хэдий ч сүүлийн жилүүдэд цаазаар авах ялыг муж улсуудын эрх баригчдын түвшинд хэрэгжүүлж байжээ.