Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал, нийгэм эдийн засагт гүйцэтгэх үүрэг, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлого, төлөвлөлтийн талаар хэлэлцэх цахим форум 09 дүгээр сарын 29-ны 10:00-12:30 цагт Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас зохион байгуулж буй тус цахим форумд соёл, аялал жуулчлалын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, соёл, урлагийн байгууллагуудын удирдлагууд, эрдэмтэн, судлаачид цахимаар оролцоно.

Соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч та бүхэн тус цахим форумд оролцох талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77114147, 97004147 дугаараар лавлаарай.